Х.Болорчулуун Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй гэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар бүлгийн хаалттай хуралдаан дээр маргалдаж, заамдалцсан тухай яригдсаар байна.

Оюутолгойн гэрээнээс болж тэдний хооронд маргаан үүсч, улмаар Х.Болорчулуун, Ц.Нямдоржийг сайдыг 200 сая ам.долларын хахууль авсан гэж шүүмжилсэн гэнэ. 

Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Би Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Биед нь хүрсэн нь үнэн. Гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Элдвээр хэлж доромжилсон. Ер нь Ц.Нямдорж Оюутолгойг улаан цагаан хамгаалж, дуугарах ч хэрэггүй гэж үзэж байгаа. Энэ талаар дуугарах ч хэрэггүй гэдэг гишүүдийн нэг” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ