Тарьсан цэцэгтэйгээ хувцасаа ижилсүүлэн өмсдөг загварлаг эмээгийн зураг сошиалд од болжээ

2019-11-20

Ахмадуудаа тэтгэвэрт гарсны дараа сайн, сайхан амьдарч байгааг харахаас илүү жаргал гэж үгүй. Зарим нь тэтгэвэрт гарсныхаа дараа ач нараа харах, эсвэл адал явдал хайн аялалд гардаг бол энэ эмээ загварлаг байхыг сонгожээ. Тэгэхдээ брэнд хөөлгүйгээр харин цэцэрлэгтээ өөрийн тарьсан цэцэгтэйгээ хувцасаа хослуулан өмсдөг аж.

Твиттерт @fizhsaus нэртэй нэгэн эмэгтэй эмээгийнхээ зургийг нийтэслнээр олны анхааралд өртжээ. Зураг болгон дээр эмээ нь цэцэгнийхээ өнгө, шинжтэй ижилсүүлэн хувцас, цүнх зэргээ сонгон өмсжээ. Ингээд зогсохгүй бусад ахмад настнууд ч гэрийнхээ цэцэгтэй ижилсэн хувцаслах чаленжийг эхлүүлээд байгаа юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ