Германы экс ерөнхийлөгчийн хүүг лекц унших үеэр нь хөнөөжээ

ХБНГУ-ын Ерөнхийлөгч асан Ричард фон Вайцзеккер (1984-1994)-ийн хүү лекц унших үеэрээ хутгатэй этгээдийн халдлагад өртсөний улмаас Берлиний клиник эмнэлэгт 11-р сарын 19-нд нас баржээ.

Der Tagesspiegel-ийн мэдээлснээр Фриц фон Вайцзеккер 2005 оноос хойш Schlosspark-Klinik эмнэлгийн ахлах мэргэжилтэнээр ажилласан байна. Мягмар гарагт 59 настай мэргэжилтэн элэгний асуудлын талаар тэнд лекц уншжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр лекцэнд оролцсон хүмүүсийн нэг нь халдагчийг зогсоох гэж оролдоод өөрөө хүнд бэртжээ. Гэмт этгээдийг эмнэлэгт саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ