
2019 оны Байгалийн шилдэг зурагчин шалгаруулах олон улсын тэмцээний дүн мэдээлэл гарч, ялагчид тодорчээ. Урьд урьдны жилүүдийн адил шалгаруулалтын босго өндөр байлаа. Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Нидерланд улснаа зохион байгуулагдсан Nature Talks Photo фестивалийн үеэр ялагчдыг тодруулсан байна.Тэмцээнд 73 орны зурагчид нийт 14 мянган фото зураг ирүүлжээ. Click To Tweet
Оролцогчид бүтээлээ шувууд, хөхтөн амьтад, ургамал болон мөөг, усан дорх ертөнц, хүн болон байгаль гэх мэт 11 ангиллаас сонгон, илгээнэ. Click To TweetАнгилалд ялагч болсон оролцогч тус бүр 500 фунт.стерлингээр шагнуулах бөгөөд тус тэмцээний нэг ялагч гурван мянган фунт.стерлингээр шагнуулдаг байна.
Энэ жилийн тухайд Унгар улсын гэрэл зурагчин Csaba Daróczi агаарт ноцолдон тоглож буй хоёр туулайг гэрэл зурагнаа буулгасан хар, цагаан зургаараа тэргүүн байрыг авчээ.
“Энэ зураг сайн байгалийн зураг авахад заавал ховор, онцгой амьтан хэрэггүй, харин сайн санаа, зурагчны мэдрэмж байхад гэрийнхээ гаднаас ч сайн байгалийн зураг авч болно гэдгийг батлан харуулсан бүтээл болжээ” хэмээн шүүгчийн багийг ахалж ажилласан Кейт Вилсон ярижээ.

Шувууд ангиллын шилдэг бүтээл:”Нартай мэндлэх нь”, Чех улс

Залуу амьтад ангиллын шилдэг бүтээл: “Симфони найраглал №5”, Итали улс

Хөхтөн ангилалд ангилалд олны таашаалд хамгийн ихээр нийцсэн бүтээл:”Чихрэнд шунах нь”, Испани улс

Хүн ба байгаль ангилалд олны таашаалд хамгийн ихээр нийцсэн бүтээл: “Наран жаргах”, Португаль улс

Усан дорх ангиллын шилдэг бүтээл:”Агаарт”, ОХУ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.