
Италийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилан шалгаруулах тэмцээний 10-р тойргийн тоглолтод Армений багийг 9: 1-ийн харьцаатай буулган авлаа. Gracenote Live-ийн твиттерт мэдээлснээр Италийн баг 1948 оноос хойш анх удаа нэг тоглолтод 9 гоол оруулсан нь энэ ажээ.
1948 онд Италийн баг олимпийн тэмцээнд АНУ-ын шигшээ багт 9 гоол оруулсан аж. Түүнчлэн Италичууд 1920 онд Францтай хийсэн нөхөрсөг тоглолт (9: 0), 1928 оны олимпод Египеттэй хийсэн тоглолт (11: 3) зэргээр 9 ба түүнээс дээш гоолыг оруулсан байна.
Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Роберто Манчини түүхэн амжилтанд хүрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Италийн шигшээ баг түүний удирдлага дор дараалан 11 ялалт авсан нь түүнийг түүхэн дэх анхны тасралтгүй олон хожил авсан дасгалжуулагч болгосон байна.
Италийн баг Евро-2020 тэмцээний сонгон шалгаруулах шатанд 10 тоглолтод тоглож 10 хожил аваад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.