Тэгвэл энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхэд асуудалгүй болсон гэсэн үг.
Энэ нь Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэнтэй холбоотой. Ингээд саарал жагсаалтаар хаалттай сонсгол хийхээр Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон.
Ийнхүү Монголбанк, СЗХ-ны удирдлагыг өөрчлөх асуудал энэ долоо хоногтоо багтаж дуусахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.