
Жанет болон Грэм Уолтон нар олон хүүхдийн эцэг эх болохыг мөрөөддөг байсан аж. Гэхдээ жирэмслэх гэсэн бүх оролдлогууд нь түүнчлэн нөхөн үржихүйн технологи (ART) бүгд бүтэлгүйтсэн гэнэ. Арван хоёр дахь оролдлогын дараа Жанет дараагийнх нь хамгийн сүүлчийнх болно гэж шийджээ. Гэхдээ энэ удаагийн 13-ын тоо нь аз авчирч – эмэгтэй жирэмсэн болжээ.
Ирээдүйн эцэг эхийн баяр баясгалан нь хязгааргүй байсан нь тодорхой. Гэсэн хэдий ч 8 дахь долоо хоногт тэд хэт авиан шинжилгээнд очоод ямар нэг зүйл буруу болсныг мэджээ. Хэт авианы мэргэжилтэн илт ичиж, эргэлзэж, бас эмч нар өрөөнд очиж яриад, хаа сайгүй онигоо шивнэлдээн сонсогджээ. Эцэст нь тэд Уолтонд олон хүүхэдтэй болсныг нь хэлжээ. Тэд “Та зургаан хүүхэдтэй болно” гэжээ.
1983 оны 11-р сарын 18-нд Уолтоны гэр бүлд Ханна, Рут, Люси, Кейт, Женни, Сара гэсэн зургаан охин мэндэлсэн нь дэлхий дээрх анхны зургаан ихэр охид байжээ.
Охидыг 31 дэх долоо хоногт нь Английн Ливерпуль хотын нэгэн эмнэлэгт кесарв хагалгаа хийлгэж төрүүлжээ.
“Тэд жирэмсний 31 дэх долоо хоногт эрүүл саруул төрсөн. Уушиг нь хэвлийд байх цаг нь болоогүй байсан тул хоёр охиныг инкубаторт оруулсан” гэж эцэг нь ярьжээ.
Хоёр сарын дараа эмч, эх болон нярай хүүхдүүд эрүүл, хүчтэй байсан тул тэднийг эмнэлгээс гаргажээ.
Аз жаргалтай эцэг эхчүүд нэг жилд 10 мянга гаруй живх сольж, бараг хэдэн жилийн турш бараг унтаагүй гэнэ. Зургаан хүүхдийг нэгэн зэрэг хооллож, угааж, оронд оруулж, живхийг нь сольж байх ёстой байв. Охид өсч томроход сургууль, дугуйлан, спортын секцүүд эхэлжээ.
“Бидний эхний жилүүдэд манан шиг л амьдарсан … Гэсэн хэдий ч биднийг өсч хөгжихөд хангалттай цаг зав гаргаж чадсан явдал бидний сэтгэлийг гялайлгадаг”.
Өнөөдөр эгч дүүс 35 настай бөгөөд тэд урьд урьдынхаас илүү ойр дотно болжээ. Ханна бага сургуулийн багш, боловсролын талаар хэд хэдэн дипломтой. Кейт боловсон хүчний хэлтэст ажилладаг бол Люси орон нутгийн агаарын тээврийн компанид ажилладаг. Женни өөрийн нарийн боовны дэлгүүртэй, Рут нь дуудлагын төвд ажилладаг. Мөн 2014 онд Сара Жанет, Грэм нарыг эмээ, өвөө болгож баярлуулсан.
Уолтоныхон эдүгээ үнэхээр аз жаргалтай байгаа, учир нь одоо тэдний гэр бүл зургаа дахин нэмэгдэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.