“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ

БНХАУ-д “Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” гэдэг ном төрийн хэвлэлийн хороо нь хэвлэн гаргажээ. Энэхүү номонд Монгол улсын Орхоны хөндийн хөх түрэгийн хөшөөний бичгийг оруулсан аж.

Тэгвэл энэ нь Монгол улсыг Хятадын нэг хэсэг гэдгийг эрээ цээргүй зарлан тунхаглаж буй шинжлэх ухааны боловсон хэлбэр юм гэж судлаач Ширчингийн Баатар нүүр номондоо бичжээ.

Тэрбээр мөн Монгол улсын “Гадаад хэргийн яамыг энэ асуудлыг яаралтай хөөцөлдөн номыг тараахыг хориглохыг хүсч. Хойшид ийм явдал гаргуулахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Мөн монголчууд бүгд энэ асуудлыг мэдэх хэрэгтэй тул нүүр номоор шейрлэж олон хүнд хүргэхийг уриалжээ.

Үнэхээр ч тусгаар тогтносон Монгол улсын эртний дурсгалыг хятадууд дур мэдэн ийн оруулсныг “Их гүрний дээрэнгүй үзэл”-тэй холбон тайлбарлаж болохоор аж.

Shirchin Baatar

13 November at 23:42

Монгол улсын Гадаад харилцааны (явдлын?!) яам үүнийг нэн яаралтай анхаарч үзнэ үү? Хятадад “Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” гэдэг ном төрийн хэвлэлийн хорооноос нь хэвлэгдэн гарчээ. Тус номд Орхоны хөндийн хөх түрэгийн хөшөөний бичгийг оруулжээ. Энэ бол Монгол улсыг Хятадын нэг хэсэг гэдгийг эрээ цээргүй зарлан тунхаглаж буй шинжлэх ухаан боловсон хэлбэр юм. Гадаад харилцааны яам эл асуудлыг яаралтай хөөцөлдөж, Хятад улсын элчин сайдын яаманд нот хүргүүлж, улмаар тус номыг тараахыг хоригломоор байна. Бээжинд суугаа Элчин сайдын яамаар дамжуулан уг номыг саадгүй олно гэж мөн найдаж байна. Хойшид ийм асуудал давтагдахаас анхааран сэргийлмээр байна. Та бүхнийг ажлаа сэтгэлээсээ үнэн сайн хийнэ гэж гүнээ найдаж байна. Эл асуудлыг бүх монголчууд бүрэн мэдэх хэрэгтэй тул Андууд шэйр хийж түгээнэ үү?


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ