“ПСЖ” Санчог Неймарыг орлох довтлогч гэж харж байна

Дортмундын “Боруссиа”-гийн довтлогч Жэйдон Санчо хэд хэдэн шилдэг клубуудын сонирхлыг татаж байна. Daily Express-ийн мэдээлснээр “Манчестер Юнайтед”, “Ливерпуль”, “Реал Мадрид”, “Ювентус”, “ПСЖ” клубууд Санчог сонирхож байна. Сүүлийнх нь 116 сая евро төлөхөд бэлэн байгаа бөгөөд Санчог “Барселона” руу буцах хүсэлтэй Неймарыг орлох тоглогч гэж харж байна.

Өмнө нь Санчо өөрт нь тааламжгүй байдаг “Боруссиа”-г орхихыг хүсч байгаа тухай мэдээлж байсан. Энэ улиралд 19 настай англи тоглогч 14 тоглолтод 4 гоол оруулж, найман дамжуулалт өгөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ