4 сарын хугацаанд тэмбүүтэй 850 жирэмсэн эхийг илрүүлжээ

2019-11-19

Эрүүл мэндийн яамнаас  “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлэл өглөө.  Энэхүү үйл ажиллагааг өнгөрсөн  долдугаар сараас улс орон даяар зохион байгуулж, эхлүүлсэн байна. Энэ хүрээнд өвчнөөс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургал сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжигээнд хамруулах, эрүүлжүүлэх хяналтыг сайжруулах зэрэг ажлыг хийжээ. Түүнчлэн улсын хэмжээнд давхардсан тоогоор 29 мянга гаруй жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халвдар илрүүлэх шинжилгээ хийж, 850 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлсэн гэх мэдээллийг албаныхан өгч байна. Click To Tweet

Мөн 2016 онд төрөлхийн тэмбүүтэй 19 хүүхэд төрсөн бол

  • 2017 онд 25 тохиолдол
  • 2018 онд 29 тохиолдол
  • 2019 эхний хагас жилд 25 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Эрүүл мэндийн салбар тэмбүү өвчинтэй “дайн” зарлаж байгаагаа өнгөрсөн зургадугаар сард мэдэгдэж байв.  “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш 4 сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218 мянга гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж тэмбүүгийн 3682 тохиолдол, 1716 хавьтлыг илрүүлэн, эмчилжээ.

“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ