Ногоон ёс зүй бол Тогтвортой хөгжлийн ёс зүй юм

2019-11-19

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС, ШУТИС, Философийн шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн, Философийн холбоо нар хамтран Тогтвортой хөгжил:Ногоон ёс зүй эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Товчхондоо, Ногоон ёс зүй бол Тогтвортой хөгжлийн ёс зүй юм.

2015 онд НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүнүүд санал нэгтэйгээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. 2030 онд гэхэд ядуурлыг устгах, тэгш бус байдалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх зэрэг 17 зорилтыг хэрэгжүүлэх учиртай. Click To Tweet  Уламжлалт ёс зүйн сэтгэлгээн дэх байгаль хамгааллын ёс зүйн асуудал, түүнийг хэрхэн экологийн ёс зүйн орчин үеийн хандлагуудтай уялдуулан холбож болох талаар эрдэмтэн, судлаач нар хэлэлцэж байна. Хурлын үеэр Монголчуудын уламжлалт ёс зүйн хэрхэн ногоон ёс зүй болох тухай “Эко ёс зүйн монгол уламжлал, түүний онцлог” илтгэлийг МУИС-ийн философийн тэнхимийн багш, доктор Д.Тунгалаг тавьлаа. Илтгэлийн гол санааг энд товчлон өгүүлэе.

Байгалийг хамгаалах, агаар, ус, ховор амьтан ургамлыг хэвийн хэмжээнд нь байлгахад ёс суртахуун ямар үүрэгтэй вэ?

Монголын гүн ухаантнуудын байгаль хамгаалалтын тухай үзэл санаанууд:

Монголын гүн ухаантан Занын Агваанбалдан  “Ертөнц дээр оршин байгаа юмс үзэгдлүүд дангаараа байдаггүй, бүх юмс үзэгдэл хоорондоо харилцан шүтэлцэн оршиж байдаг” хэмээн хэлсэн байдаг.

Философийн ухааны доктор Б.Даш-Ёндон, н.Ган-Өлзий нарын хувьд мөн ялгаагүй байгалийн хуулийн тухай ажлууддаа байгаль дээрх юмс үзэгдэл байнга хувирч өөрчлөгдөж байдаг, дураараа хандаж болохгүй гэсэн үзэл санааг тусгажээ.

н.Бямбасүрэн докторын хувьд хүн байгаль орчинтойгоо харилцаж амьдрах хэрэгтэй, энэ нь өөрөө үл сүйрэхийн баталгаа буюу экологийн амьд буйн үндэс юмаа гэж үзсэн байдаг.

Монголчуудын хувьд төр нь байгалиа хамгаалах үйл Хүннүгийн үеэс эхлэлтэй

Хүннүгийн үеэс төрийн зүгээс эрх зүйн зохицуулалтаар буюу хуулиар байгалиа хамгаалж иржээ. Click To Tweet МЭ 2009 онд Модун шаньюй “Газар бол улсын өмч” хэмээн зарлигдаж тахилга үйлдэж байсан байдаг. Энэ үеэс уламжилж, хожим Их засаг хуулинд байгаль хамгаалах асуудал тодорхой хуульчлагдсан байна. Гол мөрөнд хэрхэн хандах, бохирдуулсан тохиолдолд ногдуулах шийтгэл зэргийг тодорхойлон өгчээ. Мөн Их Юань улсын нэвтэрхий хууль , Алтан хааны цаазын бичиг, Халх журам зэрэг хууль цаазын бичгүүдэд тус тус тусгагджээ. Click To Tweet

Нүүдэлчдийн аж төрөх ёсны гол зарчим нь байгаль дэлхийгээ хамгаалах, зохицон амьдрах байсан

Монголчуудын хувьд ахуйн амьдралынхаа явцад дараахь байдлаар байгалиа хамгаалж иржээ.

Байгаль орчинтойгоо зохицон амьдрахыг эрхэмлэж ирсэн нь: Олон үеийн турш хуримтлуулж ирсэн мэдлэг дээрээ тулгуурлан байгалийн аалийг таан мэддэг байжээ. Жаргаж буй нарныхаа өнгөөр маргаашийнхаа цаг агаарыг, зэрлэг сонгины хальсны зузааныг ажиглаж өвлийн байдлыг аждаг байв. Click To Tweet

Өвөрмөц аргаар байгалиа хамгаалж ирсэн нь: Газар орны нэршлийг өнгө зүснийх нь шинжээр, хэмжээгээр нь шинжин Цагаан Богд, Их Богд, Нарийн гол хэмээн нэрлэж иржээ. Цаг улирлын шинжээр нь сүүдэрт, салхит, цаст, эрдэс баялгийн шинжээр нь алт, эрдэнэст, цахиурт, ургамлынх нь шинжээр улиастайнх, хялганат гэх мэтчилэн газар оронд өгч буй нэр нь тус тусын өвөрмөц утга агуулгатай байв. Click To TweetИнгэж нэрлэхийн учрыг ёс суртахууны талаас нь авч үзвэл байгаль дэлхийгээ хүндэлж буй хэрэг. Нөгөө талаар,  хойч үедээ газар нутгийн онцлогийг таниулан мэдэх зорилготой байжээ.

Хорио цээр: Ан агнахад болон байгаль дэлхийтэйгээ харьцахад хориглодог хорио цээрийг тогтоож өгчээ. Мөн сүсэг бишрэлээр дамжуулан байгалиа хамгаалах талаар үр хүүхэддээ сургаж иржээ.

Байгалиа хамгаалах, байгалийн баялгийг зөв зохистой хэрэглээг дэмжихийн тулд экологийн ёс зүйн боловсролыг нүүдэлчдийн аж төрөх ёсны уламжлалд тулгуурлан орчин үеийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх явдал нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ