Тэгвэл Б.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал “УИХ-ын гишүүн Ж.Батзандан ор үндэслэлгүй худал мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр цацаж, Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаан доромжиллоо. Ж.Батзандан хийсэн мэдээллүүдээ үнэн зөв гэдгийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцэж 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд шийдвэрээ гаргажээ. Шүүхээс “Хариуцагч Ж.Батзандангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Дээрх мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан” гэж мэдүүлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2017 оны арваннэгдүгээр сарын 6-нд хэвлэлийн хурлаар дамжуулан нэхэмжлэгч Б.Хурцын талаар хардах эрхийнхээ хүрээнд түүнийг “Хүн хулгайлсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-д авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, Б.Хурцын бүлэглэлээс маш олон хүн айдастай амьдардаг…” зэрэг мэдээ мэдээллийг түгээсэн боловч эдгээрийн үнэн зөв буюу бодит байдал дахь үйл баримттай нийцэж буй нь тогтоогдохгүй байна.
Тиймээс Ж.Батзандан нь дээрх мэдээллүүдийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Төрийн ордонд 2017 оны арваннэгдүгээр сарын 06-нд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн байх тул бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More on that Topic: gereg.mn/news/36480 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: gereg.mn/news/36480 […]