
“Наполи”-гийн ерөнхийлөгч Аурелио Де Лаурентис өөрийн багийн тоглогчдыг шүүхэд өгөх гэж байна хэмээн Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Tuttosport-ын мэдээлж байгаагаар гэрээний дагуу клуб цалинг 25 хувиас хэтрүүлэх эрхгүй ажээ. Гэсэн хэдий ч шүүхээр дамжуулан тоглогчид нь клубыг хохироосон гэж үзэж байгаа тул цалинг нь хоёр дахин бууруулах эрхийг олж авахыг хүсч байгаа гэнэ.
Өмнө нь тоглогчид Ерөнхийлөгчийн хүсэлтээр хэд хоногийн турш бааз дээр тоглолт зохион байгуулахаас татгалзсан юм. Үүнээс болж ерөнхий дасгалжуулагч Карло Анчелоттигийн байр суурь хүнд байдалд оржээ.
Түүнчлэн “Наполи”-гийн тоглогчдыг хэвлэлийнхэнтэй ярихыг хоригложээ. Энэ хоригийг хагас хамгаалагч Элиф Эльмас зөрчиж, үндэсний шигшээ багуудын тоглолтыг түр зогсоон ярилцах үеэр клубын асуудлыг хөндсөн аж. “Наполи” өмнө нь твиттер хуудсандаа тус клуб тоглогчдодоо хориг арга хэмжээ авах эрхтэй гэдгээ мэдэгдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.