
Харвардын их сургуулийн эрдэмтдийн 34 жилийн турш хийсэн судалгааны дүнд эрүүл амьдрахад баримтлах ёстой таван дүрмийг гаргажээ. 34 жил хийгдсэн судалгаанд нийт 122 мянган хүмүүс оролцосноос дорх тавыг зуршил болгож чадсан эрэгтэйчүүдийн хувьд 12, эмэгтэйчүүдийн хувьд 14 жилээр илүү урт амьдарчээ.
Нэгдүгээрт, шим тэжээлээр баялаг хүнсийг хэрэглэх
Нас баралтын таван тохиолдол тутмын нэг нь буруу хооллолтоос үүдэлтэй. Идэхэд зүйтэй хэмжээнээс хоёр дахин их мах хэрэглэж, харин үр тариа, жимс ногоог бага хэрэглэдэг. Хүнсний ногоо, жимсийг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг 20 хувиар бууруулдаг. Click To Tweet
Хоёрдугаарт, хөдөлгөөнтэй байх
Өдөр тутам дасгал хөдөлгөөн хийдэггүй хүний хувьд эрт нас барах магадлал нь 20-30 хувиар нэмэгддэг. Насанд хүрэгсдийн хувьд долоо хоногт 150 минутын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Click To Tweet Энэ нь 2 цаг 30 минуттай тэнцэх хугацаа юм.
Гуравдугаарт, эрүүл жинтэй байх
Дэлхий даяар нийт 800 сая орчим хүн таргалалттай тэмцэж байна Click To Tweet. Таргалалттай буюу хэвийн бус жинтэй хүмүүсийн тоо 2016 оноос хойш гурав дахин нэмэгджээ.
Дөрөвдүгээрт, архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
Улаан дарс нь тархины идэвхийг сайжруулахаас гадна стрессний гормоныг дарангуйлж, тайвшруулах үйлчилгээтэй аж. Хэдий ийм ашиг тустай боловч хэтрүүлэн хэрэглэбээс эрүүл мэндэд хортой.
Тавдугаарт, тамхи татахгүй байх
Нэг жилийн хугацаанд тамхи татахгүй байх нь зүрх, судасны өвчлөлөөр өвчлөх магадлалыг 50 хувиар бууруулдаг болох нь нотлогджээ. Click To TweetХарин тамхи таталгүй 10 жил болоход уушигны хавдраар өвдөх магадлал мөн адил 50 хувиар буурч, үргүйдэл үүсэхээс сэргийлэх боломжтой.
Эх сурвалж:weforum
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.