• Цагдаа нар Хонгконгийн тэмцэгчдийн гаргаж буй үйлдлийг “аллага” болон “терроризмын” шинжтэй гэж дүгнэжээ

    2019-11-18

    Хонгконгийн тэмцэгчид тэмцлийн хурц байдалд шилжлээ. Хонконгийн цагдаа нар урд шөнө Коулун хошууны Политехникийн их сургуульд хэдэн өдрийн турш бүгсэн тэмцэгчдийг зэвсгээ хаян бууж өгөн, зааварчилгаан дор гарч ирэхийг шаардсан боловч тэмцэгчид цагдаа нарын эсрэг хүч ашигласнаар, мөргөлдөөн үүсчээ. Улмаар цэвэрлэх ажиллагаа явуулж, 200 гаруй тэмцэгчдийг саатуулан, баривчилсан аж. Мөн их сургуулийн хотхоныг бүсэлж, хотхоны бүх орц гарцыг, хаажээ. Хонконгийн Политехникийн их сургууль нь өнгөрсөн долоо хоногт Хонконгийн тэмцэгчдийн мөргөлдөөний цэг болгон ашиглаж буй олон тооны их сургуулийн зөвхөн нэг нь бөгөөд одоогоор хотхон дотор 100-1000 орчим тэмцэгчид байгаа хэмээн тооцоолжээ.

    Дотор байсан тэмцэгчид гарахыг оролдох үед тэмцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Цагдаа нар тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан бөгөөд хэрвээ тэмцлийн хэлбэр түрэмгийлэл болвол галт зэвсэг хэрэглэнэ гэдгээ өнөөдөр мэдэгдсэн байна. Харин тэмцэгчдийн хувьд  тоосго, молотовын коктейль, бензин тэсрэх бөмбөг болон нум сум ашиглажээ. Хотхоныг орхиж явах гэсэн тэмцэгчид цагдаа нартай нүүр тулсны улмаас биедээ хүнд бэртэл авч, баривчлагджээ.

    Тэмцэл ширүүссэнээс бүх төвшний сургуулиуд ажилллахгүй

    Хонгконгийн Засгийн газраас долоо хоног тасралтгүй үргэлжилж буй жагсаалын улмаас бүх төвшний сургуулиудыг хаахаа мэдэгджээ. Албаныхны мэдээлснээр ихэнхи сургуулиудад гурав дахь өдөр хүртэл, харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хичээллэдэг тусгай сургуулиудын хувьд ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл түр азнах зааварчилгаа хүргүүлжээ. Ингэснээр Хонгконгийн сургуулиуд дараалан дөрвөн өдөр амарч байгаа юм. Өнгөрсөн дөрөв дэх өдөр эцэг, эхчүүдийн зүгээс гомдол ирсэн учраас бүх сургуулиудыг хаажээ.

    Цагдаа нар галт зэвсгээ базааж эхэлжээ

    Хар дүрэмт хувцсаар ижилссэн цагдаагийн хүчнийхэн Хонгконгийн цэвэрлэх ажиллагаа үргэлжилж буй бүс нутгаар .556 тойрогтой M4 загварын баруун барилттай буунууд тээвэрлэн явсан нь харагджээ. Тэмцэгчдийн эсрэг хэрэглэх эсэх нь батлагдаагүй боловч урд шөнө хийсэн мэдэгдлээр тэмцэгчид хүчирхийлэл, түрэмгийллийн хэлбэрт шилжбэл галт зэвсэг ашиглана гэдгээ мэдэгдсэн юм.

    Тэмцэгчдид цагдаа нарын эсрэг төрөл бүрийн зэвсгээр тэмцэж байгаагийн нэг нь нум сум

    24 цагийн турш буюу шөнөжингөө үргэлжилсэн мөргөлдөөний үеэр тэмцэгчид цагдаа нарын хүчийг барьж тогтоохын тулд төрөл бүрийн зэвсгүүдийг ашиглаад байгаа юм. Мөргөлдөөний эхэнд тэмцэгчид сургуулийн барилга дээрээс цагдаа нар луу бензинэн тэсрэх бөмбөгийг шидэн, их хэмжээний гал өдөөж эхэлжээ. Дараа нь сургуулийн балкони дээрээс нум сум харвасны улмаас нэг цагдаа хөлдөө бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ. CNN агентлагийн мэдээлснээр, тэмцэгчид эхлээд байгаа онох эсэхээ шалган тоосго шидэж, онож байвал бензин тэсрэх бөмбөгийг цагдаа нар луу шидэж байжээ.

    Цагдаагийн байгууллагын зүгээс тэмцэгчдийн гаргаж буй үйлдлийг “аллага” болон “терроризмын” шинжтэй гэж дүгнэжээ

    Тэмлцийн хурцадмал байдалд шилжсэн жагсаал, цуглааны үеэр цагдаагийн хүчнийхэн өнгөрөгч өдрүүдэд хоёр ч удаа гал нээжээ. Урд шөнө тэмцэгчид цагдаа нарыг машинаар дайрах гэж оролджээ. Цагдаагийн өмнөөс машин хурдтай ирж байсан учир гал нээсэн гэнэ. Шархадсан эмэгтэй буюу тэмцэгчийг дамнуургаар зөөж түргэний машинд оруулан, эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийн ажилтан болон шархадсан эмэгтэй нар түргэний машинд суусны дараа ч тэмцэгчид машин руу тоосго шидэн, хоёр талаас нь хүчтэй зүйлээр цохиж байсан учраас цагдаагийн ажилтан дахин нэг удаа гал нээжээ. Энэ үеэр хэн ч бэртээгүй байна.

    Хэвлэлийн хурлын үеэр “Энэ бол яахын аргагүй аллагын, терроризмын шинжтэй байсан” хэмээжээ. Цагдаагийн байгууллага тэмцэгчдийг зэсэггүй гарч ирэн, бууж өгөхийг хүсч буйгаа мэдэгдэв.

    Эх сурвалж: cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ