• АНУ, БНСУ цэргийн нэгдсэн сургуулилтаа хойшлуулж,хэлэлцээний ширээнд эргэн ирэхийг БНАСАУ-аас шаардлаа

    Тайландын Бангкок хотноо АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер “АНУ, БНСУ хоёр орон цэргийн нэгдсэн сургуулилтаа хугацааны хязгааргүйгээр хойшлуулж, БНАСАУ-д хандан “эерэг дохио өгнө” гэжээ.

    Марк Эспер өчигдөр АСЕАН-ы батлан хамгаалахын сайд нарын албан бус хуралд оролцох үедээ АНУ, БНСУ-ын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр энэ үгийг хэлсэн байна.

    Тэрбээр “АНУ, БНСУ цэргийн нэгдсэн сургуулилтаа хойшлуулсны зэрэгцээ БНАСАУ-д найр тавьж буй нь БНАСАУ-ын цөмийн заналхийллийг арилгахын тулд “дипломат харилцааны үүд хаалгыг нээх” зорилттой юм. АНУ, БНСУ хоёр орон “эцсийн бүлэгт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг эрмэлзэж байна” гэжээ. Тэрбээр мөн “урьдач нөхцөлгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн ирэхийг БНАСАУ-д шаардлаа.

    Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг энэ сарын 13-нд мэдээлснээр, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч “АНУ, БНСУ ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр буй агаарын нэгдсэн сургуулилт нь “БНАСАУ-ыг эсэргүүцсэн дайсагналын сургуулилт юм” хэмээн шүүмжилжээ.

    Тэр “Ийм үйлдэл БНАСАУ, АНУ-ын Сингапурын уулзалтын нийтлэг ойлголтыг “бүрмөсөн үгүйсгэж”, АНУ, БНСУ удаа дараа цэргийн нэгдсэн сургуулилт өрнүүлж буй нь “зөвийг муухай үйлдлээр бусниулсан урван тэрсэлсэн үйлдэл юм” гэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ