• Фото:Анхны атарчид бол шантаршгүй зоригтнууд байлаа

    2019-11-18

    Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Монголын тариаланчдын үндэсний холбоо зохион байгуулж, уран бүтээлчид хувийн цуглуулгаасаа дэлгэн харуулжээ.

    1945-1958 онд газар тариалан ХАА-н бие даасан салбар болон хөгжих нөхцөл бүрдсэн гэж үздэг бол 1959-1975 онуудад Атрын нэгдүгээр аян өрнөж, газар тариалан ХАА-н салбар болон хөгжсөн түүхтэй.

    Үзэсгэлэнд атар газар хагалж анхны шан татсан, анхны атарчдын ажлын гараа эхэлсэн мөчөөс авахуулаад Монголын ХАА-н салбарт анх трактор нэвтэрсэн зэрэг ховор мөчүүдийг гэрэл зурагнаа буулгасан бүтээлүүд дэлгэгдэн тавигджээ.

    Зургийн тайлбараас: Анхны атарчид бол зорьсондоо хэзээд үнэнч байж, тохиолдсон элдэв бэрхшээл бүхнийг даван туулж чадсан шантаршгүй зоригтнууд  байлаа

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ