Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч байгаа, дампуураад зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач гэж хэлье дээ” гэлээ.
Мөн тэрбээр “2017 онд батлагдчихсан хэрэгжээд хоёр жил 7 сар болчихсон хуулинд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу. Тэгээд хоригоо цэцэд тайлбарлаж чадах болов уу” хэмээн твиттер хуудастаа бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.