Манай улс ОХУ-аас МИГ-29 загварын хоёр сөнөөгч онгоц авна

2019-11-18

Манай улс ОХУ-аас хоёр сөнөөгч онгоц авахаар болжээ. Тодруулбал, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль журмын дагуу манай улсад сөнөөгч онгоц шаардлагатай  байгаа гэж үзсэн учраас хоёр сөнөөгч авахаар болсон гэх  мэдээллийг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын газраас өгч байна.  Сөнөөгч онгоцыг энэ сарын 26 буюу   Улс тунхагласны баярын өдөр ОХУ-ын тал болон Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөллүүд оролцон  Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүлээлгэж өгөх юм байна.

Онгоцны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон үнэ одоогоор тодорхойгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ