Италид 27: 0-ийн харьцаатай хожсон багийн дасгалжуулагчийг өрсөлдөгчөө хүндэтгээгүй хэмээн халжээ

Өсвөр үеийн  “Invictasauro” багийн дасгалжуулагчийг “Марино Калчо” багийг 27: 0-ийн харьцаатайгаар хожсоны дараа ажлаас нь халжээ.

-Манай өсвөр үеийнхэн өрсөлдөгчөө 27: 0-ийн харьцаатай буулган авсанд бид цочирдож, маш их харамслаа. Энэ нь залуучуудын хөлбөмбөгийн үнэт зүйлсийн сүнсийг зөрчиж байна. Өрсөлдөгчдөө хүндэтгэх ёстой, гэтэл өнөөдөр ийм зүйл болоогүй байна.

Би “Марина Калчо” клубээс чин сэтгэлээсээ уучлал гуйж, захирлуудын зөвлөл дасгалжуулагч Рикчиниг огцруулах шийдвэрийг санал нэгтэй гаргаж байна” гэж “Invictasauro”-ийн ерөнхийлөгч Паоло Брочелли хэлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ