ГССҮТ-д анх удаа өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг Германы шинэ технологи ашиглан амжилттай нэвтрүүллээ

2019-11-18

Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг эмчилгээний шинэ технологи ашиглан амжилттай нэвтрүүллээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт Германы Brain-Lab компаны navigation системийг ашиглан энэ сарын сарын 13-нд ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар амжилттай нэвтрүүллээ. Энэхүү системийн давуу тал нь өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн тусламжтайгаар нарийвчлан тооцоолон гаргадгаараа давуу талтай юм.

Эх сурвалж: ЭМЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ