• “НДШ-ийг 2 хувиар нэмсэн хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар бэлдэж байна”

    2019-11-18

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Чингис хаан” одонг гардуулах ёслолын арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Нийгмийн даатгалтын шимтгэл нэмэх хуулийн төсөлд хориг тавих эсэхийг тодруулахад “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх давхар дээлтэй дөрвөн сайдын заалтад хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн байгаа эсэхийг судалж байна. Хүлээж авахааргүй бол хориг тавихгүй. Зөвхөн дөрвөн сайдын асуудал дээр л хоригийн асуудал яригдана. Бусад заалтыг дэмжиж байгаа.

    Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна . УИХ-аас 2020 оны Төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй . Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ