Билл Гейтс Жеф Безосыг ардаа орхиж, дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо

2019-11-18
Өнгөрсөн тав дахь өдөр Блүүмбэрг агентлагийн гаргасан жагсаалтаар Билл Гэйтс хөрөнгийн хэмжээгээрээ “Amazon” компанийн тэргүүн Жеф Бэзос тэргүүлж, дэлхийн хамийн хамгийн баян хүнээр тодорлоо.
 Тус жагсаалтыг “Amazon” компанийн тэргүүн Жеф Бэзос хоёр жил дараалан тэргүүлсэн юм.  Билл Гэйтсийн нийт хөрөнгийг 110 тэрбум ам.доллараар үнэлжээ. Тэрээр тус жагсаалтыг Амазон компани сүүлийн гурван сарын ашгийн хэмжээ нь 28 хувиар буурсан хэмээн тайлагнасан есдүгээр сарын мэдээлэл гарсны дараагаас эхлэн тэргүүлж эхэлжээ.
Мөн Майкрософт компанийн хувьцааны ханш энэ жил 48 хувиар өссөн нь түүний хөрөнгийн хэмжээ ингэж өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл байлаа. Харин Жеф Бэзосын хувьд 25 жил хамт амьдран, дөрвөн хүүхэдтэй болсон эхнэр Маккензи Безосоос салан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хувьцаанаасаа зарж, бэлэн мөнгө болгосон билээ. Ийнхүү тэрээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.
Эх сурвалж: cnn

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ