
Өнгөрөгч долоо хоногт Италийн Венец хотод үерийн усны түвшин сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрч, барилга байгууламж, соёлын өвүүд их хэмжээгээр хохирол амссаны улмаас тус хотод онц байдал зарлаад буй. Венец хот нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, аялал жуулчлалын том төв юм.
Үерийн усны төвшин 1966 онд хамгийн өндөр буюу 190 см-т хүрч байжээ. Харин энэ удаад Италийн Венец хотын усны түвшин 183 см-т хүрч, Гэгээн Маркийн талбай зэрэг хотын 80 гаруй хувь нь усанд автжээ.
Ийнхүү үерт автсаны улмаас зоогийн газар, дэлгүүр, зочид буудлууд хаалга барихад хүрсэн боловч зарим жуулчид энэ үеийг ашиглан өвдөг давсан устай Гэгээн Маркийн талбайд сэлфидэх тохиолдлууд гарчээ. Мөн Италийн нэгэн телевизийн шоу нэвтрүүлгээр Гэгээн Маркийн талбайд усанд сэлж байсан хүнийг гаргажээ. Үүнээс гадна Итали эрчүүдийн усанд автсан хотынхоо гудамжинд дарс ууж байгаа зураг сошиал сүлжээгээр тархаад байна.
Цаг уурчдын мэдээлж байгаагаар ирэх долоо хоногуудад илүү хүчтэй шуурга шуурч, ахин бороо орох төлөвтэй байна.
Эх сурвалж:abcnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Here you can find 12015 additional Info on that Topic: gereg.mn/news/36327 […]
… [Trackback]
[…] Read More on on that Topic: gereg.mn/news/36327 […]