Энэ  сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа айл өрхийг илрүүлжээ

2019-11-18

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.

Агаарын бохирдолтой тэмцэх газраас “ Энэ сарын 4-нөөс 11 хүртэлх агаарын чанарын мэдээг өнгөрсөн онтой харьцуулахад хүхрийн давхар исэл 2 дахин өндөр гарсан. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын чанарын индекс 2 дахин багассан байна. Хүхэрлэг хий өндөр байх нь бага насны болон өндөр настай хүмүүст илүү нөлөөлдөг. Толгой эргэх, зүрх судасны өвчинд өртөмтгий болох эрсдэлтэй” гэлээ. 

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн шөнийн байдлаар гурван дуудлага ирсэн. Хэдийгээр шөнөдөө хүйтэн хонож байгаа ч дуудлагын тоо цөөрсөн.  Өмнө нь түүхий нүүрс тээвэрлэн ирж байгааг буцааж, анхааруулаад өнгөрч  байсан бол одоо ийм зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авч, тээвэрлэсэн түүхий нүүрсийг улсын орлого болгож байна. Энэ  сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа айл өрхийг илрүүлсэн. Ү лгэр жишээ дүүрэг, хороод байна. Баянзүрх дүүргийн 2-р хорооны Засаг дарга хорооны эрсдэл бүхий иргэдийн гэрээр орж зуух, янданг хөөлөх арга хэмжээг авч байна лээ. Хүмүүсийн толгой өвдөж байгаа нь өрөөн дэх хүчилтөрөгчийн агууламж багассантай холбоотой. Агаар сэлгэлтийг сайн хийх хэрэгтэй. Нэг өрөөнд олуулаа суухад хүчил төрөгч дутагдаж толгой өвддөг шүү дээ. Агаарын чанарын алба дээр угаарын хий мэдрэгчийг судалж байгаа. Сайжруулсан түлшнээс гарч байгаа угаарыг хэрхэн мэдэрч байгааг судалж үзээд энэ сардаа НЗДТГаас  угаарын хий  мэдрэгчийг  айл өрхүүдэд тавьж дуусна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ