
АНУ-ын Вашингтон дахь Смитсоны үндэсний амьтны хүрээлэнгийн аварга том хулсны баавгай энэ долоо хоногт Хятад руу явахаар болжээ. Бэй Бэй хувийн Boeing 777F загварын онгоцоор нисэхээс гадна нислэгийн турш түүнийг дуртай амттангаар нь хооллож, асрах ажилтнууд хамт явах юм. Мөн амьтны хүрээлэнгийн зүгээс хулсны баавгайн 16 цагийн аялалд нь зориулж #Beibeimixtape дууны цуглуулгыг тусгайлан бэлтгэжээ.
Бэй Бэй хулсны баавгай нь 2015 онд тус хүрээлэнд мэндэлсэн бөгөөд Хятад улстай хийсэн гэрээний дагуу дөрвөн нас хүрэх үед нь эх нутаг руу буцаах ёстой.
Энэ хоёр дахь өдөр Хятад руу явах учраас өнгөрөгч нэг дэх өдрөөс эхлүүлэн Бэй Бэйг шүтэн бишрэгчидтэй нь салах ёс хийлгэх зэрэг олон арга хэмжээг тус амьтны хүрээлэнгийн зүгээс зохион байгуулж байна.
Смитсоны үндэсний амьтны хүрээлэнгийн ийнхүү хулсны баавгайг өсгөн, эх нутагт нь буцаах ажил нь Байгаль хамгаалах олон улсын сангаас “эмзэг” ангилалд багтдаг хулсны баавгайг устахаас аврах зорилготой хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Одоогоор тус амьтны хүрээлэнд 1800 орчим хулсны баавгай байгаа ажээ.


Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.