Д.Одбаяр Цэцийн даргаасаа чөлөөлөгдөж гишүүнээрээ үлдэх үү

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан гэнэ.

Түүний хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагт хийхээр товложээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх ажээ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Мөн Д.Одбаярын чөлөөлөгдөх хүсэлт зөвхөн Цэцийн даргын суудлаасаа чөлөөлөгдөж, харин Цэцийн гишүүнээрээ үргэлжлүүлэн ажиллахаар байгаа гэлцэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ