Өрхийн сарын дундаж орлого 1.3 саяд хүрч, өмнөх оноос 189 мянган төгрөгөөр өссөн

2019-11-15

Үндэсний статистикийн хорооноос энэ оны аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллээ танилцуулж, өрхийн орлого өссөн гэх мэдээллийг өглөө.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189 мянган төгрөгөөр өсчээ. Click To TweetҮүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2019 оны III улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 мянган төгрөгөөр, нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200 мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 168.2 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:
2019 оны III улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар,
500001-700000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол 1100001-1600000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар, 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар, 2.100000 төгрөгийн орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдсэн байна. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ