
Өмнөд Солонгос улсын хувьд хүн амынх нь маш бага хувийг хүүхэд, залуучуудыг эзлэх болжээ. 2016 оны байдлаар төрөлтийн хувь улсын хэмжээнд 7.9 болон буурчээ. Ийнхүү хүн амд эзлэх хүүхэд, багачууд, тэр дундаа сургуулийн насны хүүхэд багассах нь хөдөө орон нутаг дахь сургуулиудын анги дүүргэлтэд, цаашлаад сургуультай байх эсэхэд нөлөөлөх болж. Орон нутагтаа сургуулиа авч үлдэхийн тулд хүүхэд байхдаа номд суралцаж чадаагүй ахмадууд нэгдүгээр ангид элсэн суралцаж эхэлжээ.
50-80 насны эдгээр эмээ нарын хувьд ихэнхи нь ар гэрийн гачигдлын улмаас сургуульд сурч чадаагүй гэнэ. Тэднийг бага байх үед айлын эрэгтэй хүүхэд сургуульд явж, охин хүүхэд нь гэрийнхээ ажилд туслан үлдэх ёс байжээ. Мөн тэдний дунд амьдралдаа нэг л удаа сургуульд явж үзсэн хүн байх бөгөөд тэрээр одоо 75 настай. Ханг Бох Нимийг сургуульд явж үзсэн тэр өдөр аав нь бүх мөнгөө луйвардуулж, хоосон хоцорсон гэнэ. Дараа өдөр нь бусад хүүхдүүд хичээлдээ явсан боловч тэрээр явалгүй үлджээ.
Сургуулийн захиргаанаас боловсролын яаманд насанд хүрэгчдийг богино хугацаанд суралцуулан төгсгөх хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг тавьснаар ахмадууд анх удаа Солонгос хэлээр хэрхэн унших, бичхэд суралцаж буй нь энэ юм.
Эх сурвалж: bbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More here on that Topic: gereg.mn/news/36281 […]