• Сургуулийн автобус явж эхэллээ

    2019-11-15

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар замын түгжрэлийг бууруулахын тулд сургуулийн автобусыг туршилтаар явуулах шийдвэр гаргасан билээ. Эхний ээлжинд ерөнхий боловсролын 33 сургуулийн хоёроос тавдугаар ангийн 3000 гаруй сурагчдыг 29 байршлаас гэр, сургуульд нь зөөхөөр болсон. Сургуулийн автобуснуудад чиглэлийн мартрут, “Хүүхдийн автобус” гэсэн тэмдэглээ наан, байршил тогтоох чип суурьлуулжээ.CLICK TO TWEETИнгэснээр эцэг, эхчүүд гар утаснаасаа тухайн автобусны байршлын мэдээллийг авах, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой.

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нүүр номондоо “Ийм бяцхан үйлчлүүлэгчидтэй сургуулийн автобусанд зам тавьж өгч байгаарай, жолооч нар аа” хэмээн нийтэлжээ.

    Сургуулийн автобус дараахь чиглэлийн дагуу явна.

       

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ