Хонгконгийн тэмцэгчид нэг хүнийг тоосгоор цохин, хөнөөжээ

2019-11-15

Өчигдөр буюу лхагва гарагт Хонгконгийн жагсаал цуглааны үеэр тэмцэгчид 70 настай нэгэн иргэний толгой руу тоосгоор хүчтэй цохин, хөнөөсөн хэрэг гарчээ.  Албан ёсны мэдээллээр нас барсан хүн нь цэвэрлэгчийн ажил хийдэг байсан бөгөөд үдийн цайгаа уухаар түр завлан, ажлаасаа гарч ирсэн нь тэр байж. Харамсалтай нь маск өмссөн тэмцэгчид араас нь олноороо орж ирэн, хатуу зүйлээр толгойд нь цохисны улмаас нас баржээ.  Тус мөргөлдөөний үеэр Хонгконгийн засгийн газрын дэмжигчид болон тэмцэгчид бие бие рүүгээ тоосго шидэж байсан нь дүрс бичлэгт үлдсэн байна.

Хонгконгийн тэмцэгчид таван сарын турш жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд цагдаа нар тэмцэгчдийг тараах үеэр 22 настай Алекс Чов автомашины давхар зогсоолоос унаж амиа алдсан юм.

Эх сурвалж: bbc

 

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ