
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдөр 16-нд Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг тайзнаа тоглоно. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурь тэртээ 1961 онд анх үзэгчдийн хүртээл болж байжээ. Үүнээс хойш 1998 онд шинэчилж тайзнаа тавьсан байна.
Морин хуур хөгжим анх үүссэн домгоос уг дуурийг сэдэвлэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс хэчнээн баялаг болохыг магдан дуулдаг. Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нар цомнолыг нь бичсэн тус туурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид дахин тоглохоор бэлтгэлээ базааж байна.
“Хөхөө Намжил”дуурийн дүрийн танилцуулга
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.