Бельгийн гоц ухаантан хүү 9 настайдаа их сургуулиа төгсөнө

2019-11-15

Бельгийн есөн настай гоц ухаантан хүү одоо их сургуульд суралцаж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард төгсөх гэж байна.

Лорен Симонс хүү Эйндховены Технологийн их сургуульд цахилгааны инженерийн мэргэжлээр сурдаг бөгөөд мэргэжлийн хичээл нь есөн настай хүүд байтугай жирийн оюутнуудад хүндэд тооцогддог. Дараа нь тэрээр анагаахын мэргэжлээр суралцахын хажуугаар цахилгааны инжерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хүүгийн эцэг, эх нь өвөө, эмээ нар нь Лоренд бурханаас өгсөн бэлэг бий гэж хэлэхэд тэднийг хэтрүүлж байна гэж боддог байжээ.  Харин багш нар нь хүүгийн гоц авъяас, билгийн талаар ярих болсноор итгэсэн аж. Хүүгийн эцэг, эх нь эмч мэргэжилтэй хүмүүс боловч, одоог хүртэл Лорены альваа юманд маш хурдан суралцдаг чадварт таарах тайлбарыг олж чадаагүй байна. Ээж нь тэрээр хүүгээ тээж байхдаа загас ихээр иддэг байсан хэмээн наргиж байсан юм.
Эйндховены Технологийн их сургуулийн зүгээс Лоренд бакалаврын хөтөлбөрийг түргэвчилсэн байдлаар суралцан дүүргэх боломжийг олгожээ.
Хичээлээс бусад үед Лорен жирийн хүүхдүүдийн нэгэн адил нохойтойгоо тоглож, гар утсаар тоглодог гэнэ. Гэхдээ бусад есөн настнуудаас ялгаатай нь хүү хийх ёстой зүйлээ аль хэдийн олжээ. Лорен хүний эд эрхтнийг хиймлээр бий болгох шинжлэх ухааны судалгаааа эхлүүлсэн байна.Их сургуулиа төгсөж, дараачийн шатны академик аялалаа эхлүүлхээсээ өмнө тэрээр  түр завсарлаж, Японд амрахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ