
Хойд туйлын тэсгим хүйтэнд тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорьдог “Fjallraven polar 2020” тэмцээний энэ жилийн бүртгэл эхэлжээ. Мэргэжлийн тамирчид бус, зоригтой, өөрийгөө сорихыг хүсэлтэй хэн болгон оролцох үүд хаалга нээлттэй. Харин гагцхүү тэмцээний цахим хуудсаар явагддаг санал асуулгаар хамгийн олон саналыг авч чадвал тэмцээнд орох албан ёсны эрхээ авдаг.
Хойд туйлын тэсгим хүйтэнд 300 км замыг нохой чаргаар туулах “Fjallraven polar 2020” олон улсын уралдаанд оролцохоор энэ жил Монголоос гурван хүүхдийн ээж, ач нарынхаа хайртай эмээ Ч.Даваадулам бүртгүүлжээ.
“Сайн байцгаана уу? Намайг Давка гэдэг. Би айлын эзэгтэй, хүүхдүүдийнхээ ээж, мөн ач нарынхаа эмээ нь.. Би Fjallraven polar тэмцээнд оролцох анхны эмээ баймаар байна. Би мөнх хөх тэнгэр, нүүдлийн соёлтой Монгол төрсөн болоод ч тэр үү байгаль дэлхийтэйгээ их ойр юм шиг санагддаг” хэмээн танилцуулганыхаа эхэнд оруулжээ.
Та Ч.Даваадуламын төлөө санал өгөхийн тулд энэ линкээр орж VOTE гэдэг товчийг дараарай! Нэг хүн нэг санал өгөх эрхтэйг анхаарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.