• Фэйсбүүк энэ жил 5.4 тэрбум хуурамч аккаунтыг устгалд оруулжээ

    2019-11-14

    Фэйсбүүк компани 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхлэхтэй холбогдуулан хэрэгжүүлж буй бэлтгэл ажлынхаа хүрээнд энэ жил 5.4 тэрбум ширхэг хуурамч хаягийг хаасан болохоо мэдээллээ. 2018 онд 3.3 тэрбум хуурамч хаягийг устгаж байв.

    Шинжээчид, хяналт шалгагчид 2016 оны сонгуультай холбогдуулан сошиал сүлжээгээр хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл орохоос сэргийлэх бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

    Оны эхэнд буюу нэгээс гуравдугаар сарын хооронд хоёр тэрбум орчмыг, дараагийн гурван сард 1.5 тэрбум хуурамч хаягийг илрүүлэн устгажээ. Тус компанийн зүгээс шинээр хэрэглэгч болон бүртгүүлж буй хуурамч хаягийг илрүүлэх, хаах шатанд дэвшилт гарсан гэж үзэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ