“Гэвч Наранхүү гишүүн маань хаана явна вэ”

2019-11-14

УИХ-ын чуулганы хуралдаанд суудаггүй тасаараа тэргүүлдэг гишүүн Дундговь аймгаас сонгогдсон Б.Наранхүү яалт ч үгүй мөн. Өмнөх парламентад тасаараа тэргүүлдэг байсан зангаа  тавиагүй л явна.  Хэрэв  нэг байгууллагын ажилтан эсвэл 10 жилийн сургуулийн сурагч байсан бол аль хэдийнээ хөөгдчихсөн байгаа. Эрхэм гишүүний урилгаар тойргийнх нь Дэлгэрхангай сумын сургуулийн багш, сурагчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой өнөөдөр танилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр  энэ талаар мэдэгдээд гэнэт Б.Наранхүү гишүүнийг санасан бололтой “Гэвч Наранхүү гишүүн маань хаана байна аа” хэмээн сураглав.

Дундговийн багш, сурагчид гишүүнийхээ урилгаар Улаанбаатарт ирж, УИХ-ын чуулгантай танилцсан ч урьсан гишүүн нь өөрөө байсангүй. Өнөөдөр УИХ-ын чуулганаар ҮХНӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах чухал үе. Энэ чухал үед эрхэм гишүүн маань нээрэн хаана явна вэ.

https://www.facebook.com/erdeneeeets/videos/2494463350823519/

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ