Жон Лежендийг 2019 оны хамгийн тачаангуй эрээр нэрлэлээ

People сэтгүүл энэ оны хамгийн тачаангуй эрийг нэрлэсэн байна. Тэр нь алдарт загвар өмсөгч Крисси Тэйгений нөхөр,  40 настай дуучин, хөгжмийн зохиолч Жон Леженд ажээ.

Леженд People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шагналын талаар “Би баяртай байсан, гэхдээ тэр үед би жаахан айж байлаа, учир нь энэ бол асар том үүрэг хариуцлага юм. Бүгд намайг энэ гарчигт хангалттай секси байгаа эсэхийг харахын тулд микроскопоор судлах болно” гэжээ.

Крисси Тэйген ч онцлох мэдээг анхааралгүй орхиж чадахгүй байжээ. “Миний мөрөөдөл биелсэн … Би дэлхийн хамгийн тачаангуй хүнтэй гэрлэсэн … Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг!” гэж тэр твиттертээ жиргэжээ. Дараа нь Крисси нэмж хэлэхдээ “Хамгийн тачаангуй хүн намайг ердөө л сэндвич болгосон” гэжээ.

People хэдэн арван жилийн турш оны хамгийн тачаангуй эрчүүдийг шалгаруулж ирсэн юм. Олон жилийн туршид Мел Гибсон, Дэвид Бекхэм, Идрис Элба, Жорж Клуни, Жонни Депп, Мэтт Дэймон, Харрисон Форд, Том Круз, Хью Жекман нар энэхүү хүндэт шагналыг хүртжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ