• Ц.Нямдорж:Хуультай улсад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэг цаг ч хорих ёсгүй

    2019-11-14

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтийг мөрдөн шалгах үүрэг бүхий УИХ дахь түр хорооны гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийсэн. ОУПХ-ноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг тогтоож, үүнд санаа зовж байгаа илэрхийлсэн талаар өмнө нь мэдээлсэн.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байр суурийг хүргэе.

    Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Шүүх дээр энэ хэргийг зориуд цаг хожин, удаашруулах тоглолт хийж байгаа.

    Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Дахин 30 хоног хүлээх боллоо. Энэ асуудлыг будилуулсан бүх хүн ажлаа хийсээр л байна. Хуучин ерөнхий шүүгч одоо ч ажлаа хийсээр байна. Тэд арьсаа хамгаалж, яргалсан хүмүүст боломж олгохоор зүтгэж  байна. Эрүүдэн шүүсэн бичлэгийг та нар үзсэн. Энэ бол эвлүүлэг гэж ярих хүн бий. Эвлүүлэг хийх техникийн ямар ч бололцоо байхгүй. Анхан, давах, дээд шүхийн шийдвэрийг нууцаас гаргатал Тагнуулын байгууллага дахин нууцлах ажил хийж, будлиулж байна. Хуультай улсад тэднийг нэг цаг ч хорих ёсгүй гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ