Шүүгч ээжийг нь тангараг өргөх үеэр хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ

2019-11-14

Залуу ээж Жулиана Ламар энэ сарын наймны өдөр Теннисий мужийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ричард Динкинсийн өмнө хуульчийн тангаргаа өргөжээ. 27 настай тэрээр Белмонтын их сургуулийг амжилттай дүүргэж, долдугаар сард хуулийнхаа шалгалтыг амжилттай өгчээ.

“Ээжийн үүргээ гүйцэтгэхийн хажуугаар хуулийн сургуульд сурч, шалгалт өгөөд тэнцэх болов уу гэж бодогдох үеүд байсан. Гэхдээ миний тангараг өргөх ёслол дээр хүү минь хамт байлцаж, харсан нь миний амьдралын хамгийн гайхалтай мөч байлаа” хэмээн Жулиана ярижээ.

Тангараг өргөх ёслол дээр Жулианагийн нөхөр, ээж, хамтран ажиллагсад нь хүрэлцэн ирсэн байв. Харин хамгийн бяцхан зочин болох нэг настай хүүг нь шүүгч тэврэн, өөрийнхөө туслахаар авч, хамт байлцуулсан нь энэ юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ