
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн асуудлыг шалгасан үйл явцыг хянах зорилгоор УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Түр хорооноос сая мэдээлэл хийлээ.
Түр хорооноос гаргасан дүгнэлт ОУПХ-ны шинжээчийн дүгнэлттэй нийлсэн гэдгийг мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцлов.
ОУПХ-ноос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шударга шүүхээр шүүгээгүй, эрүүдэн шүүгдсэн учраас нэн даруй яаралтай суллаж, нѳхѳн тѳлбѳр олгох дүгнэлтийг ирүүлжээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “ОУПХ-ноос гарсан шийдвэр нэлээд нэхэл хатуу байдаг. Гэмгүй хүмүүсийг шийтгэчихээд суллахгүй байгаа нь захиалагчийг бүдгэрүүлж, цаг хожих гэсэн үйлдэл гэж үзэж байгаа”гэв. Бельгид болсон ОУПХ-ны хуралд УИХ- гишүүн Л.Болд оролцоод иржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.