Өвөр Монголын хоёр иргэн хар тахлаар өвчилж, Бээжингийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2019-11-14

600 жилийн өмнө Европын нийт хүн амын гуравны нэгийг хүйс тэмтэрсэн хар тахлаар БНХАУ-ын хоёр иргэн өвчилсөн тохиолдол бүртгэгджээ.

Өвөр Монголын Шилийнгол аймгийн хоёр иргэн тахлаар өвчилж, Бээжингийн төв эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа талаар Синхуа агентлаг мэдээллээ. Халдвар яаж авсан талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Хар тахлыг ДЭМБ-аас тахлын хамгийн хүчтэй вирусын хэлбэрт тооцдог бөгөөд тахлаар өвчилснөөс хойш 72 цагийн дотор эмчилгээ хийлгэхгүй бол үхэлд хүргэх аюултай юм. Click To TweetТахал гарсан бүс нутагт урьдчилан сэргийлэх, хяналтын арга хэмжээг авч гүйцэтгэжээ.

ДЭМБ-ын Хятад дахь зохицуулагч Фабио Скано “Тахал нь өвчтөний ойр дотны хүмүүст халдварлах магадлал өндөр учраас үүн дээр зохих урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг хийж байгаа” гэжээ.

Тахлаар өвчилсөн хоёр иргэн уушигны тахлаар өвчилсөн. ДЭМБ-аас мэдээлснээр, уушигны тахал нь агаар дуслын замаар халдварладаг онц халдварт өвчин юм. Тахлаар өвчилсөн тохиолдолд халуурах, бөөлчих, дотор муухайрах шинж тэмжгүүд илрэнэ. Click To Tweet

Хятадын эрх баригчид үймээн самуун дэгдээхгүйн улмаас Вэйбо сошиал платформ дээр тахалтай холбоотой нийтлэл, хэлэлцүүлгийг тусгай цензурээр шүүн, хяналтандаа барьж байгаа аж.  Иргэдийн зүгээс “Тахлын вирус Бээжинд хэрхэн ирсэн бэ?” , “Галт тэрэг, онгоц, эсвэл өөрсдөө яваад ирчихэв үү? гэсэн асуултууд сошиалд тавигдсаар байгаа юм.

Эх сурвалж: Abcnews

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ