• “Хишиг арвин”-ыхан Б.Болороогоос уучлалт хүслээ

    2019-11-14

    Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөртэй нь ижил зовлонтой иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Буянжаргалын Болороогийн нөхөр ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан  харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан.

    Энэхүү хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тиймээс Б.Болороо нөхрийнхөө золгүй байдлаар амиа алдсан явдлыг үнэн шударгаар шийдүүлэхийн тулд ээжтэйгээ хамт төв талбай дээр долоо хоног суулт хийсэн.

    Түүнтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр уулзаж, эмгэнэл илэрхийлэн хоёр шаардлагыг нь холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгосноор Б.Болороо суултаа зогсоосон.

    Түүний нөхрийн ажиллаж байсан “Хишиг арвин индустриал” компанийн зүгээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлсэн мэдээллийг өнөөдөр өдөр тутмын томоохон сонингуудаар дамжуулан хүргэжээ.

    Б.Болороо саяхан цензургүй яриа нэвтрүүлэгт орох үеэрээ “Хишиг арвин индустриал” компанийнхан хүн ёсоор уучлал гүйхгүй байгаа гэдгийг онцолж байлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ