• Иргэн Ц.Пүрэвдоржид хэрэг тулгасан БЗД-ийн цагдаагийн газрын  алба хаагчдын цолыг хурааж, албанаас нь халжээ

    Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

    Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна.

    Иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо 24 цагийн турш ажиллар 126 дугаарын утсанд ирүүлж байна уу хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ