• Монголд цасны цоохор ирвэсийг дөрвөн гүемийн хамт байхад нь гэрэл зурагнаа буулгажээ

    2019-11-14

    Юуны өмнө, ирвэсийн ховор төрөл зүйлийг гэрэл зурагнаа буулгасан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон зэрлэг ан амьтдын гэрэл зурагчинд талархал илэрхийлэе.

    Цасны ирвэс нь устаж үгүй болох эмзэг амьтдын жагсаалтад багтдаг бөгөөд зөвхөн Төв Азийн уулархаг нутгаар цөөн тоотой амьдардаг аж.

    Анх ээж ирвэсийг дөрвөн гүемтэйгээ байхыг нутгийн хоньчид олж харжээ. Нутгийн иргэдийн хувьд ховордсон ирвэсийн зүйлийг судлах, хамгаалах ажилд Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажилладаг аж.  Энэхүү гайхалтай агшныг гэрэл зурагнаа буулгасан Дэлхийн байгаль хамгаалах сангийн багийн гишүүн “Монгол-Оросын хилээс хэдхэн зуун милийн зайтай нэгэн уулан дээрээс ээж ирвэс гүемнүүдтэйгээ хамт байгаа зургийг авсан. Бид ээжийг нь анд явсан хойгуур дөрвөн гүемнүүдийг нь хэрхэн тоглож, унтаж, сунайн харайж байгааг аюулгүйн зайнаас ажиглаж байв” хэмээжээ.

    One of the cubs pictured by Otgonbayar Baatargal

    Мөн тэрхүү дүрсийг гэрэл зурагнаа буулгах ховор боломж зэрлэг ан амьтны гэрэл зургаар дагнасан судлаач Б.Отгонбаярт олджээ. “Цасны ирвэс ихэвчлэн нэгээс хоёр, ховор тохиолдолд гурван гүемтэй байх нь бий. Харин дөрвийн дөрвөн гүемтэй ээж ирвэсийг байгальдаа байхыг харах нь бурханаас өгсөн бэлэг гэлтэй” хэмээн тус сангийн мэргэжилтэн ярилаа.

    Эх сурвалж:siberiantimes

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ