Орон нутгийн нислэгийг цаг гаруй хүлээлгэсэн ЗТХЯ-ны ТНБД С.Батболд зорчигчдоос уучлалт гуйхаас илүү бизнес ангилалд тухлахаа урьтал болгожээ

2019-11-14

“Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Мөрөн-Улаангом чиглэлийн өчигдрийн нислэг 16.10 минутад нисэх ёстой байсан ч цаг гаруйн хугацаанд зорчигчдоо хүлээлгэж 17.20 минутад нисчээ. Шалтгаан нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зорчигчдыг чилээж, онгоцыг хүлээлгэсэн байна. Зам тээврийн сайд нь хүлээлгэсэн гэх мэдээлэл байсан ч биш байжээ. Сайдынхаа нэрийг ч хөлдөө чирсэн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд онгоцонд суусныхаа дараа зорчигчдоос уучлалт гуйх нь битгий хэл, бизнес ангилалд тухалсан гэнэ. Эрхэм түшээг хүлээж цөхөрсөн зорчигчид онгоцонд юу эсийг хийхэв. Хөзөр хүртэл тоглосон гэнэ. Хэрэв жирийн иргэн хоцорсон бол  нэг минут ч хүлээхгүй байх байсан нь ойлгомжтой.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ