“Реал” Мбаппегийн төлөө 400 сая евро төлж рекорд тогтооход бэлэн байна

“Реал Мадрид” францын “Пари Сен-Жермен”-ий довтлогч Килиан Мбаппе-гийн төлөө хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй дээд амжилт болохоор мөнгө төлөхөд бэлэн байна гэж Calciomercato Le Parisien-аас иш татан мэдээлэв.

“Реал” 20 настай довтлогчийг өөртөө шилжүүлж авахын тулд “ПСЖ”-д 400 сая еврог санал болгоход бэлэн байгаа гэж тэмдэглэжээ. Одоогийн байдлаар хамгийн үнэтэй наймаа бол бразил довтлогч Неймарыг 222 сая еврогоор “Барселона”-гаас “ПСЖ”-д шилжүүлсэн явдал юм.

Мбаппегийн “ПСЖ”-тай байгуулсан гэрээ 2020 он хүртэл хийгджээ. Францын аварга шалгаруулах тэмцээний одоогийн улиралд довтлогч 7 тоглолтод оролцож, 5 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт хийгээд байна.

Өмнө нь Мбаппе парисчуудтай байгуулсан гэрээгээ сунгах сонирхолгүй байгаа тухай мэдээлж байсан. 2019/20 оны улирлын төгсгөлд франц залуу “ПСЖ”-ийг орхих төлөвтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ