Д.Одбаяр өчигдөр орой Монголд иржээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа үйлчлэгчид нь  бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.

БНСУ-ын Инчон хотын прокуророос өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая вон буюу монгол мөнгөөр 16 сая төгрөгийн торгууль ногдуулж, хилийн хоригийг цуцалсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр орой 17 цагийн орчимд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд иржээ.

Түүнийг ирэх үеэр Иргэний агаарын тээврийн цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан байна. Тэрбээр “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын VIP өрөөгөөр дамжин гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ