
Өчигдөр МАХН-ынхан зээлийн хүүг тэглэнэ хэмээн ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд зориулсан хоёр дахь “гол цохилт”-оо хийлээ.
Тус намын ЕНБДарга Б.Тулга, Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан тэргүүтэй МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийх үеэрээ ипотекийн зээлийн хүүг тэглэх, тэтгэврийн зээлийг чөлөөлөх, цалингийн зээлийн хүүг тэглэх зэрэг асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран ажиллах санал хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тус намынхан өмнө нь “Өрх бүрт орон сууц үндэсний хөдөлгөөн”-ий санаачилсан айл өрхүүдийг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд оруулах хөтөлбөрийн эдийг засгийн тооцоо судалгааг МАХН хийж гадны улс орны туршлагыг судалж боловсруулсан хэмээн мэдэгдсэн билээ. Түүгээр ч тогтохгүй 10 мянга гаруй хүн уг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцыг нь авна хэмээн бүртгүүлсэн билээ.
Тэд уг хөтөлбөрийг 5-10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж өрх бүрийг хүүгүй, урдчилгаагүй орон сууцанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд 2020 онд 20 мянга гаруй айл өрхийг орон сууцжуулахаар тооцоолоод гэсэн юм.
Ингээд энэ удаа зээлийн хүүг тэглэх тухай асуудлыг дэвшүүлэн тавьж байна. Энэ бүхэн эх орноо, ард түмнээ бодсон хэмээн наанаа ярьж, цаанаа улстөрийн өш хонзонгоо авах зорилгодоо хөтлөгдсөнтэй холбоотой. Түүнээс эдгээр саналууд утопи л харагдаад байгаа юм. Уг нь Чингис хаан “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэсэн байдаг.
Мэргэн ардууд нэгийг тунгааж буй бизээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.