ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр 7 сая вонн буюу 16 сая төгрөгийн торгууль төлж, хилийн хориг нь цуцлагдлаа

2019-11-13
БНСУ-ын Инчеон хотын прокуророос өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая вонын буюу 16 сая төгрөгийн торгууль төлөх шийтгэл оноожээ. Click To Tweet Инчеон хотын Цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны хэлснээр Д.Одбаярын хэргийг тус улсын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэж, ижил төстэй хэргүүдийн жишгээр торгуулийн арга хэмжээ авсан гэж мэдээлсэн байна. Click To Tweet

Инчеоны Цагдаагийн газар түүнийг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн,  “Нисэхийн аюулгүй байдлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзээд хэрэг үүсгэсэн. Энэ тохиолдолд 10 хүртэлх жилээр хорих, эсвэл 10 хүртэлх сая воноор (23 сая орчим төгрөг) торгох ял шийтгэл оногдуулдаг байна. Харин ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдээгүй, гадаад хүн зэргийг нь үндэслэн дээрх торгуулийг ногдуулахаар шийдвэрлэсэн аж. Click To Tweet БНСУ-ын прокурорын байгууллага мөнгөн торгуулийг хүлээн авснаар түүнд тавиад байсан хилийн хориг цуцлагджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ