С.Чинзориг:”Капитал”банкинд алдсан мөнгөө олж авна

2019-11-13

Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэл дахин хоёр хувиар нэмэгдэж, иргэд цалингаасаа  ганцхан НДШ-д 26 хувийг суутгуулна. Тодруулбал, 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлнө. Олон нийтийн дунд НДШ-ийг нэмж байгаа нь “Капитал”банкнаас авах ёстой 105 тэрбум төгрөгийг хаах гэлээ гэсэн хардлага үүсээд байгаа юм. Click To Tweet

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос энэ талаар  тодруулахад Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг “Капитал” банкинд байгаа. 2008 оноос байршуулаад авч чадахгүй яваад байсан мөнгө. Монголбанкинд бид нэг л шаардлага тавьж байгаа. Энэ бол дан ганц төсвийн мөнгө биш. Ажилтны, ажил олгогчдын мөнгө. Тиймээс өр төлбөр барагдуулах хамгийн сүүлийн дараалалд оруулж  болохгүй. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж авч үзэх ёстой. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, иргэн хүн ирээдүйд нийгмийн хамгаалалд үүсэх эрсдэлийг урьдчилан сэргийлж даатгуулсан мөнгө шүү дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж эхний ээлжид барагдуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Одоогоор төлөлт хийгдэж эхлээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн тайланд банкнаас авах өр авлага гээд хадгалагдсан байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж  байгаа нь “Капитал” банкны өр авлагыг хааж байна гэсэн буруу ойлголт байж болохгүй.

“Капитал”-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг  ч энэ зөв бодлого биш юм” гэх тайлбарыг өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ